Хэнтий аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн эко клуб болон 7-р ангийн нийт 20 сурагчидад хамгаалалтын захиргааны мэдээллийн төвийн зохион байгуулагч, байгаль хамгаалагч нар хамтран хамгаалалтын захиргааг сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж, тусгай хамгаалалттай газар болон Өндөрхаан уул түүний үнэ цэнэ ач холбогдлын талаар мэдээлэл хүргэлээ.