Сингапурчууд Засгийн газраасаа 450-850 сингапур долларын урамшуулал авна

1.5 сая орчим сингапурчууд наймдугаар сард GST ваучер (GSTV) бэлэн мөнгөний төлбөрийн системээс 450-850  сингапур долларын бэлэн мөнгө авах боломжтой болно. 21 мянган сингапур долларын үнэлгээтэй байшинд амьдардаг насанд хүрсэн сингапурчууд 850 сингапур долларын, 21 мянган сингапур доллараас 25 мянган сингапур долларын үнэлгээтэй байшинд амьдардаг хүмүүс 450 сингапур долларын урамшуулал авах юм байна.  Тус улсын Ерөнхий сайд Лауренс Вонг  Лауренс Вонг энэ оны хоёрдугаар сард 2024 оны төсвийг танилцуулах үеэрээ иргэдийн амьжиргааны зардалд туслах үүднээс 600 сингапур долларын нэмэлт CDC эрхийн бичиг тараахаа зарласан юм.  Тус эрхийн бичгийг иргэд худалдаа, наймаанд ашиглах боломжтой бол оролцогч супермаркетууд, хоолны газар, кафе зэрэг газарт ч ашиглах боломжтой аж. Сингапурын Засгийн газраас иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй энэхүү бодлогын хүрээнд мөн олон арга хэмжээ авахаар төлөвлөсөн бөгөөд аажмаар хэрэгжүүлнэ хэмээн Вонг мэдэгджээ.

https://www.todayonline.com/news/15-million-singaporeans-receive-s850-gst-vouchers-august-2452826