АШУҮИС анх удаа арван жилээр магадлан итгэмжлэгдлээ

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх комиссын 2024 оны долоодугаар сарын 7-ны өдрийн хурлын шийдвэрээр АШУҮИС анх удаа арван жилээр магадлан итгэмжлэгдлээ. БМИҮЗ-өөс хөгжүүлсэн Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын системд байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланг цахимаар байршуулж, нотлох баримтыг цахим болон танхимын хэлбэрээр бүрдүүлж ажилласан нь онцлогтой байв.
 
Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн комиссын шинжээчид АШУҮИС-ийн төв, баруун, зүүн, хойд хотхон, Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, их сургуулийн эмнэлэг, сувиллуудад ажилласан ба байгууллагын үйл ажиллагааг цаашид сайжруулах чиглэлээр зөвлөмжүүдийг өглөө. Дээд боловсролын сургалтын байгууллагад тавигдах шалгуур шаардлагыг бүрэн хангаж ийнхүү магадлан итгэмжлэгдлээ.