Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан бөгөөд хоол хүнс, худалдаа эрхлэгчдэд зориулан төлөвлөсөн бөгөөд нийтдээ хоол хүнсний 177 асар, худалдаа эрхлэх 65 асрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулж ажиллуулахаар болсон.
Харин хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгоогүй. Тодруудбал, баяр наадмын үеэр Нарантуул зах нүүж ирэхгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолсон билээ.
Мөн Хүй долоон худагт хуушуурын 200 орчим гэрт зөвшөөрөл олгожээ. Харин хуушуурын худалдаа эрхлэх үедээ зүлгэн дээр тос асгасан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авах юм. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 40 асрыг бэлдсэн тухай албаныхан мэдээлсэн.