Саппоро төвийн уулзвараас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Баянгол дүүргийн 30-р хорооны нутаг дэвсгэр Ард Аюушийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийнэ.
 
Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 13-ны шөнийн 00:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны өглөөний 05:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлана.
 
Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.