Өмнөговь аймгийн Булган сумын айл өрх бүр төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьж, газар тариалан эрхлэн зах зээлд гаргах, аялал жуулчлалын салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлэх, нутгийн брэнд гаргах, нэр төрлөө нэмэгдүүлэх, усалгаа арчилгаандаа анхаарах, техник технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх зэрэг тухайн салбарт амжилттай ажиллаж байгаа сум орон нутаг билээ.
Улаан лоолиороо улсад нэртэй Өмнөговь аймгийн Булган сум жил бүрийн намар ургацын баяраа хийж, хүнсний ногоогоор хийж болох бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлгэж, сурагчид анги хамт олноороо хоорондоо өрсөлддөг байна. Ургацын баярын шилдэг бүтээгдэхүүнээс сурагчдын үдийн цай хөтөлбөрт оруулдаг зэрэг уг арга хэмжээ ач холбогдолтой юм.
Энэ жилийн Ургацын баярт УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж оролцож нутгийн иргэд болон ногоочидтой уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож явна.
Амтат ногооны дээжээ дэлгэж баян намраа налгар тэмдэглэж байгаа Булганчуудын ургац арвин байна.