Г
Голомт банк энэ жил Улаанбаатар болон орон нутагт салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд хэдхэн сарын өмнө Улаанбаатар хотод 3 салбар, 1 лизингийн төвийн үйл ажиллааг амжилттай эхлүүлсэн бол өнөөдөр Хэнтий аймгийн иргэд, харилцагчдад Голомт банкны харилцагч төвтэй үйлчилгээг ойроос авах боломжийг олгон Чингис хотод шинэ салбараа нээлээ.
Тус салбар нь Хэнтий аймаг дахь Голомт банкны анхны салбар юм. Шинэ салбараа хүлээн авч, үйл ажиллагаагаа амжилттай тэлж буй Голомт банкны хамт олонд баяр хүргэе.
Голомт банкны шинэ салбар нь Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд иргэд, харилцагчдад үйлчлэх тул Хэнтий аймгийн харилцагч та салбараар үйлчлүүлэн банкны бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай аваарай.
Хаяг: Хэнтий аймаг, Хэрлэн сум, Тэмүүжин 1-р гудамж, Өгөөж өргөө хотхон 30-Л, 2-р давхарт.