Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

Малчид, иргэд, хадланчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2024 оны 09-р сарын 30-ны 20 цагаас 10-р сарын 01-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

2024 оны 10 сарын 02-ноос 2024 оны 10 сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 03-нд Алтайн салбар уулсаар, 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Аравдугаар сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.