Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Малчид, иргэд, хадланчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2024 оны аравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.v