Он солигдох өдөр хилийн цэргийн 20 настай байлдагч хутгалуулан амиа алджээ

Өнгөрсөн оны сүүлийн өдөр буюу 2024 оны арван хоёрдугаар сарын 31-ний 13:20 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн 0129-р заставын гэрээт байлдагч нар нэгнийхээ хүзүүнд хутгалж, амь насыг нь хөнөөжээ.

Амиа алдсан гэрээт байлдагч Ц нь ердөө 20 настай байсан бөгөөд тус заставд хүнсний татан авалт хийж байсан байна. Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсээс хүн амины хэрэг үйлдсэн 20 настай гэрээт байлдагч М-г саатуулан шалгаж байна.