Энэ жил 16 өдөр бүх нийтээр амарна

Шинэ он буюу 2025 он гараад хоёр дахь өдрөө болж байна. Монгол Улс жил бүр есөн тэмдэглэлт өдөр болон баярыг улс нийтээр тэмдэглэн амардаг байна. Цагаан сар болон Үндэсний их баяр наадмаар 3-6 хоног амардаг бөгөөд энэ жил Монголчууд нийт 16 өдөр бүх нийтээр амрах аж. Энэхүү амралтын өдрүүдийн 10 нь ажлын өдрүүдэд тохиож байна.