Энэ жилийн дөрөвдүгээр сараас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөс 792 мянган төгрөг болж нэмэгдэж байна. Ингэснээр ЭМД-ийн даатгалын шимтгэл бас нэмэгдэхээр болжээ. Өөрөөр хэлбэл сард 13'200 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалд төлдөг байсан бол дөрөвдүгээр сараас 15'840 төгрөг болж нэмэгдэх юм.