“2024 оны сүүлчээр менингококкт халдварын таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь шинжилгээгээр батлагдаж улмаар эмчлүүлээд бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан. Харин 2025 он гарсаар нийт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь батлагдсан. Харамсалтай нь эндсэн юм. Одоогоор Баянгол, Баянзүрх дүүрэгт гарсан хоёр сэжигтэй тохиолдлын хувьд хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтвортой. Шинжилгээний хариу эцэслэж гараагүй тул менингококкт халдвар мөн эсэх нь хараахан батлаагүй байгаа бөгөөд шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4-6-ны хооронд гарна.
Баянгол дүүргийн сэжигтэй тохиолдлын хувьд тухайн хүүхэд арванхоёрдугаар дугаар сарын 18-наас хойш хичээлдээ яваагүй гэрт нь тусгаарлаад байгаа. Нөгөө хүүхдийн хувьд Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэгт явдаг. Шинэ тутам цэцэрлэг тул тухайн хүүхэдтэй хамт есөн хүүхэд байсныг шинжилгээ авч, тандалт хийсэн ба одоогоор хүүхдүүдэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тухайн цэцэрлэгт ариутгал, халдваргүйтгэлийг бүрэн хийгээд байгаа юм.