Утааны сонсгол: Угаартаж амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн Төв талбайд цуглая!

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл хяналтын сонсгол  товлосон эхний өдрөө 10.25 цагт эхэллээ. Хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалж байгаа юм. Сонсголын эхэнд 

-Агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нэгдэх хэлэлцүүлгийн талаарх танилцуулга мэдээлэл сонсоно. 

-Дараа нь утааны асуудал, стандарт, хяналт зуух түлшний технологи сэдэвт хоёр дахь хэлэлцүүлгийн талаарх танилцуулга мэдээлэл сонсох юм. Сонсголын үеэр иргэд санаа бодлоо хэлсэн юм. Тэдний нэг Д.Хүрэлбаатар " Монголын төр, засаг олон хүнийг угаартуулж алж, хядаж, оршуулах хэрэг байна уу. 160 иргэн угаартаж амиа алдсан гэдэг худлаа тоо шүү дээ. Тиймээс угаартаж амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн Төв талбайдаа цугларъя. Тэгж байж нарийн нэгдсэн тоо гаргая" гэлээ.