Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 12, 13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
2025 оны 02-р сарын 11-ний 20 цагаас 2025 оны 02-р сарын 12-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Ерөө голын хөндийгөөр 33-38 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 хэм, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 22-27 хэм байна.
Өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэмийн хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө хүйтний эрч суларч 5-7 хэм хүйтэн байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө хүйтний эрч суларч 5-7 хэм хүйтэн байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө хүйтний эрч суларч 7-9 хэм хүйтэн байна.