Сар шинийн баяр хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор явуулах эсэхэд иргэдээс санал авч эхэллээ

Сар шинийн баяр дөхөж, зах худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн тул 2025 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах  хүсэлтийг Тээврийн цагдаагийн албанаас гаргаж, иргэдийн саналыг авч эхэлжээ.

Иргэдийн саналд үндэслэн шийдвэрээ гаргах бөгөөд өнөөдрөөс ирэх баасан гариг хүртэл авах юм байна.