Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2025 оны хоёрдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар 3 хэмийн дулаанаас 2 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.