Ирэх дөрөвдүгээр сард дахин 1072 хувьцааны ногдол ашиг олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ирэх улирлын ногдол ашгийг дөрөвдүгээр сард олгоно.

Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 19-нд хуралдаж, 1072 хувьцааны ногдол ашгийг улирал бүр олгох шийдвэр гаргасан билээ. 2024 оны хувьд 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөг олгох тооцоолол гарсан бөгөөд гурав хувааж өгөхөөр шийдвэрлэсэн юм. Эхний ногдол ашгийг нь оны өмнө олгосон бол удаах ногдол ашгийг нь сар шинийн өмнө олгоод байгаа билээ. Тэгвэл сүүлийн буюу гурав дахь ногдол ашгийг ирэх дөрөвдүгээр сард олгохоор болжээ.