"Ногоон автобус"-ны дараа "Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх товыг гуравдугаар сарын 6-ны өдөр хийхээр төлөвлөсөн.
"Ногоон автобус"-ны гэх хэргийг шүүх хуралдаан хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлж Сар шинийн өмнө түр завсарласан билээ. Харин өнөөдөр "Ногоон автобус"-ны гэх хэргийг шүүх хурал үргэлжлэх бөгөөд уг хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа "Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэргийг хэлэлцэж эхлэх аж. Тиймээс өнөөдрийн хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.