Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 5-ны хооронд Япон улсад айлчилсан. Айлчлалаар хэд хэдэн зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал,манай хоёр улсын найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр талууд тохиролцсон байна.
ЖАЙКА-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бөгөөд ЖАЙКА-гийн төлөөлөл манай улсад ирж судалгаа хийх аж. Ташрамд, Чингис хаан олон улсын нисэх буудлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагааны (ЖАЙКА) 65 тэрбум 657 мянган иений 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр барьсан билээ.