Путин Украинд гал зогсоохыг дэмжиж байгаа ч тодорхойгүй зүйл олон байна гэжээ

Украинтай 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг ОХУ дэмжиж байгаа боловч энэ тохиолдолд Украины цэргүүдийн цөмрөн орсон Курск мужийн газар нутагтай холбоотой асуудлууд үүснэ гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкотой Кремльд уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

"Хэрэв ойрын өдрүүдэд бүслэлт хийвэл хэн ч түүнээс гарах боломжгүй болно. Бууж өгөх эсвэл үхэх гэсэн хоёр сонголт л үлдэнэ. Ийм нөхцөлд ядаж 30 хоног гал зогсоох нь Украины талд тун ашигтай юм шиг байна. Бид гал зогсоохын төлөө байгаа, гэхдээ нарийн ширийн зүйлс бий" гэж тэрбээр хэлжээ. "Курск дэх тэр газар нутгийг бид яах вэ? хэрэв бид байлдааны ажиллагааг 30 хоногийн хугацаагаар зогсоовол яана гэсэн үг вэ. Тэнд байгаа бүх хүн тулалдаанаас гарах уу. Энгийн иргэдийн эсрэг маш их гэмт хэрэг үйлдсэн тэднийг тэндээс гаргах ёстой юу. Эсвэл Украины удирдлага тэдэнд зэвсгээ хаяад бууж өгөх тушаал өгөх үү гэх мэт тодорхойгүй зүйлүүд бий" гэж үргэлжлүүлэн хэлсэн байна.

Тэрбээр, мөн хоёр талын зааглах шугамд үүссэн бусад маргаантай асуудлыг мөн дурджээ.  Хэрэв урт хугацаанд бат бөх энхтайвны авчрах аваас ОХУ гал зогсоохыг зөвшөөрнө гэж Оросын төрийн тэргүүн хэллээ.