НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол гуравдугаар сарын 19-нд буюу ирэх лхагва гарагийн 13:00 цагт И-баримт аппликэйшн болон "Боловсрол" суваг телевизээр орон даяар шууд дамжуулан явагдана. Энэ удаагийн тохиролд хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтууд хамрагдах юм.
Сугалааны урамшуулалд:
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг билээ.