Т.Батцэцэг: Хүчтэй унаж эгмийнхээ ясыг хугалж, шоугаа өндөрлүүлэхээр боллоо

Мисс Т.Батцэцэг эгмийнхээ ясыг гэмтээж, "Ододтой бүжиглэе" шоугаа өндөрлүүлжээ.

Тэрбээр энэ талаараа “Ододтой бүжиглэе” шоугаа харамсалтай нь 2-р бүжгээсээ өндөрлүүлэхээр боллоо. Намайг дэмжиж байсан сайхан үгсээр урам өгч байсан та бүхэндээ талархлаа илэрхийлье. Олон хүмүүс надад санаа зовж хүнд бэртсэн үү? Гайгүй юу? Дэмжиж байгаа шүү! Дахин тайзнаа бүжиглэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү гэх мэт олон асуулт болон дэмжсэн мессеж ирж байгаа тул та бүхэндээ шоугаа орхих болсон тайлбараа өгөх нь зүйтэй гэж бодлоо.

Тэмцээнийхээ хоёр дахь удаагийн бүжгийн бэлтгэлийнхээ үеэр өндөр өргөдөг хэсэг дээр барьц алдаад би хүчтэй унаж эгмийнхээ ясыг хугарсан гэдгийг эмчээс сонсоод мэдсэн. Одоо нэг гараа огт хөдөлгөж болохгүй нэг сар хөдөлгөөнгүй гам барьж эдгээх шаардлагатай болсон.

Шоугаа эхэлж ч амжаагүй байхад ийм хүнд шалтгаанаар орхихоос өөр аргагүй болсон нь миний хувьд үнэхээр харамсалтай байна. Шоунд орох санал ирсэн цагаас эхлэн олон сайхан үзүүлбэрийг үзүүлнэ гэсэн төлөвлөгөө маань ч нурсанд үнэхээр сэтгэл гонсгор харамсалтай байгаа.

Хэдий сэтгэлээр унаж байгаа ч Та бүхнийхээ олон сайхан үг, сэтгэл, дэмжлэгийн хүчээр хурдан эдгээд хэвийн амьдрал ажил төрөлдөө хурдан буцаж орноо. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа" хэмээжээ.