Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна

Цасан шуурга: 10-ны өдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Хүчтэй салхи: 10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -4…+1 градус, Увс нуур болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +9…+11 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.