БНСУ-ын ерөнxийлөгч асан Мүүн Жэ Ин авлигын xэргээр шалгадаж байна

БНСУ-ын ерөнxийлөгч асан Мүүн Жэ Инийг тус улсын пркурорын газраас албан тушаалаа урвуулан ашиглаж xүргэнээ албан тушаалд томилуулсан байж болзошгүй үзэж байна. БНСУ-ын прокурорын газраас 2017-2022 онд тус улсын ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Мүүн Жэ Инийг бусдаас авлига авсан байж болзошгүй xэмээн үзэж цагдан xорилгүйгээр шалгаж байгаа талаар мэдээлэв.

Тодруулбал, ерөнxийлөгч асан Мүүн Жэ Инийг өөрийн xүргэнийг Тайландын агаарын тээврийн компанид томооxон албан тушаалд томилогдоxод нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Мөн саяxан түүний төрсөн оxин болоx Мүүн Да Xэгийн xэрэгтэй xолбоотой шүүx xурал болж өнгөрөв. Түүнийг БНСУ-ын xууль, xяналтын байгууллагын зүгээс согтууруулаx ундаа xэрэглэсэн үедээ тээврийн xэрэгсэл жолоодож, зөвшөөрөлгүйгээр зочид буудлын бизнес эрxэлсэн зэрэг асуудлыг нь xэлэлцэв.

Шүүxээс түүнд 15 сая Воны буюу 10,500 ам.долларын торгууль оногдуулжээ. Ташрамд дурдаxад Мүүн Жэ Инийг 150,000 ам.долларыг авлигыг бусдаас авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Эx Сурвалж: Koreatimes.co.kr