ндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм. Жил бүр гадаад паспорт захиалах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ачаалалд дарагддаг байсан цаг саяхан мэт. Харин гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг завыг хэмнэх, ачаалал бууруулах, цаг зардал хэмнэх маш олон давуу талыг бий болгожээ. Тус үйлчилгээ цахимжсанаас хойш нийт 10627 удаа гадаад паспорт дахин захиалсан байна.
Монгол улс энгийн, албан, дипломат гэсэн 3 төрлийн гадаад паспортыг олгож байгаа бөгөөд И-Монголиа системээс одоогийн байдлаар энгийн гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсан байгаа билээ.
Гадаад паспорт дахин захиалах заавар:
- Иргэн та И-Монголиа вэб рүү өөрийн бүртгэлээрээ нэвтрэх;
- Үйлчилгээнүүд хайлтын хэсэгт / Энгийн гадаад паспорт дахин захиалах / сонгох;
- Хавсаргах баримт бичиг болон тайлбар хэсгийн мэдээллүүдээ оруулах /Санамж хэсэгт байрлах мэдээллийг бүрэн уншиж, шаардлага хангасан зураг оруулах/;
- Төлбөрийн мэдээллийн задаргааг уншиж танилцан төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна.
Таны захиалсан гадаад паспорт нийслэлд ажлын 5 хоногт, орон нутагт ажлын 15 хоногт багтан гарна.
Ямар тохиолдолд гадаад паспортыг шинээр авах вэ?
- Ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн
- Паспортын хугацаа дууссан
- Паспортын хуудас дууссан
- Иргэний мэдээлэл гаднах төрхөд өөрчлөлт орсон
Анхааруулга: Харин анх удаа эсвэл хүүхдэдээ гадаад паспорт захиалах гэж байгаа бол өөрийн биеэр харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээн дээр очиж захиалах боломжтой.
Зөвлөгөө:
Гадаад паспорт захиалах үйлчилгээ нь 3 төрөл бөгөөд төрлөөсөө хамааран үнийн дүн өөр өөр байна.
- Цахим гадаад паспорт дахин захиалах / Хугацаа дууссан болон хуудас дууссан / - 82,500 төгрөг
- Цахим гадаад паспорт дахин захиалах / хаясан, гээсэн, үрэгдүүлсэн, алдсан / - 190,000 төгрөг
- Цахим гадаад паспорт дахин захиалах / гэмтээсэн болон хүчинтэй байдлыг алдагдуулсан / - 185,000 төгрөг