Маргааш буюу зургаадугаар сарын 06-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргаланг огцруулах эсэхийг шийдэхээр болжээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Ж.Энхжаргалан өөрөө өргөдлөө өгье гэсэн. Маргааш ТУЗ нь хуралдаж, дараагийн захирлыг нь томилно" хэмээсэн байна. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн захирал Ж.Энхжаргалантай уулзаж, шууд дамжуулалт хийх үеэрээ маргалдаж, ёс зүйгүй аашлан нэгнийхээ биед халдсан байдаг.
Сэтгэгдэл үлдээх