Сугалаанд оролцсон иргэдийн интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, их хэмжээний мөнгө залилжээ

Цахимаар сугалаанд оролцсон иргэд рүү "Сугалаанд оролцож, их хэмжээний мөнгө хожлоо" гэх зурвасыг илгээж, улмаар иргэдийн дансны мэдээллийг авч, интернэт банк руу нь хууль бусаар нэвтэрчээ.

Тухайлбал, Завхан аймгийн иргэн Б-д есдүгээр сарын 6-ны өдөр "Fadel steuplai” гэх фэйсбүүк хаягнаас та манай сугалаанд /10.000.000/арван сая төгрөгний азтан болсон байна. Бидэнд өөрийн мэдээллээ өгнө үү гэсний дагуу тухайн иргэн дансны мэдээллээ бусдад дамжуулж 1.623.000 төгрөгөө алдсан, мөн иргэн А нь “2025 оны есдүгээр сарын 12-ны өдөр "Diana Marta” гэх хаягаас 70.000.000 /далан сая/ төгрөг хожлоо, дансны мэдээллээ өгнө үү гэсэн зурваст хууртаж, данснаасаа 432.000 мянган төгрөг алдсан гэх гомдол мэдээллийг  цагдаагийн байгууллагад гаргасан байна.

Тиймээс иргэн та өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулах, ашиглуулах нь эрсдэл дагуулдаг тул хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхыг анхааруулж  байна.

Сэтгэгдэл үлдээх