СOVID-19-ийн шинэ давалгаа БНСУ-д тархаж эхэлжээ

БНСУ-ын мэргэжилтнүүд тархаж буй хувилбар нь дахин томоохон хэмжээний дэгдэлт үүсгэх магадлал багатай ч халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна. Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 27-ноос энэ  сарын 2-ны хооронд COVID-19-ийн 220 халдвар бүртгэгдэж,  221 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Халлим их сургуулийн Кангнам зүрхний эмнэлгийн халдварт өвчний профессор Ли Жэ Гап "Энэ жилийн давалгаа өнгөрсөн жилийнхтэй адил эрчимтэй эхэлж байна. Одоогийн зонхилох хувилбар нь Omicron дэд ураг болох NB.1.8.1 юм. БНСУ-ын Анагаах ухааны нийгэмлэг одоо байгаа вакцинууд үр дүнтэй гэж мэдэгдэж байгаа ч энэ хувилбарын тархалт, үзүүлэх нөлөө зэрэг нь хараахан тодорхойгүй байгаа аж.

Халдвар авсан хүмүүст хоёр долоо хоног хүртэл халуурах, жихүүдэс хүрэх, хоолой өвдөх, булчин өвдөх, ядрах, найтаах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Ахмад настнууд болон цусны даралт ихсэх, зүрх, уушигны өвчин, чихрийн шижин зэрэг өвчтэй хүмүүс хүнд өвчин тусах эрсдэл өндөр байдаг. Энэ онд эмнэлэгт хэвтсэн 3526 тохиолдлын 60 хувийг 65 болон түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна. Тамхи татах үед коронавирус биед амархан нэвтэрч, уушгины үйл ажиллагаа удааширч хүнд өвчин тусах магадлал өндөр байдаг тул тамхичдал илүү эрсдэлтэй байдаг. Солонгосын их сургуулийн Анагаах ухааны коллежийн урьдчилан сэргийлэх анагаах ухааны профессор Жун Жэ Хун “Баталгаажсан тохиолдлын тоо аажмаар нэмэгдэж байна” гэжээ.

https://www.koreatimes.co.kr/southkorea/health/20250813/spread-of-covid-19-variant-raises-concerns-smokers-urged-to-take-extra-caution

Сэтгэгдэл үлдээх