Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын компаниудыг норм дүрмээ мөрдөх, ялангуяа Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй барилгуудыг зэвтэй усны асуудлаа шийдэх, салбар шугам сүлжээгээ шинэчлэхийг үүрэг болгосон аж.
Энэ хүрээнд Яармагийн Арцатын аманд байрлах “Нутгийн буян групп” ХХК-ийн “Хаппи Резиденс” хотхон нь доторх салбар шугамаа солих ажлыг эхлүүлсэн. Аравдугаар сарын 14-ний өдөр ХУД-ийн 23 дугаар хорооны Засаг дарга болон тус хороонд усны шугам сүлжээ барьсан зарим гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Нийт гүйцэтгэгч байгууллагууд, контор, УСУГ-тай хамтарсан уулзалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөөд байгааг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл хэлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх