Сэрэмжлүүлэг: Нэг өдөрт дөрвөн иргэн 75 сая төгрөгөө залилуулжээ

Монгол хүний гэнэн, итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал,аравдугаар сарын 15-ны өдөр
  • 35 настай, эмэгтэй “Ж” “телеграмаар мөнгө өсгөх зорилгоор 17,000,000 төгрөг залилууллаа,
  • 34 настай, эрэгтэй “А” “телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж, залилуулчихлаа,
  • 37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж, мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан,
  • 18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож, дөрвөн сая 900 төгрөг тус тус залилуулсан байна.
Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх