О.Цогтгэрэл: АН-ын бүлэг Цэцийн шийдвэр, Ерөнхийлөгчийн хоригийг ирэх даваа гарагт хэлэлцэнэ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл  өглөө. Тэрбээр “Үндсэндээ УИХ-ын чуулган хуралдах боломжгүй болж ирж байна. Чуулганы ирц болоод бусад асуудал, Цэцийн дүгнэлт гээд олон зүйл ойлгомжгүй байдалд орлоо.

Эрх баригчдын энэ хүртэл барьж ирсэн бодлого эцэстээ мухардалд оруулчихаад байна. Цэцийн дүгнэлтийг шүүх эрх байхгүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганы тов дарааллыг хэлж ярилцах юм байна. Цэцийн дүгнэлтийг бид шууд тайлбарлах эрх байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүн ирцэнд орчихоод суухгүй бол санал нь татгалзсанд тооцно гэдэг агуулгыг цаашид авч хэлэлцэх хэрэгтэй. Даваа гарагт АН-ын бүлэг Цэцийн шийдвэр болон Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэнэ” гэв.

Сэтгэгдэл үлдээх