2025 оны 10 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалснаас, 2025 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж ирээд байна.
Сүүлийн 3 хоногийн байдлаар Сүхбаатар боомтоор:
- 10 дугаар сарын 27-нд – 52 вагон,
- 10 дугаар сарын 28–29-нд – 64 вагон,
- 10 дугаар сарын 30–31-нд – 36 вагон,
- нийт 152 вагон АИ-92 автобензин импортлогдсон байна.
ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс Монгол Улсад нийлүүлэх АИ-92 автобензиний ачилт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд:
- 10.26-нд – 103 вагон (6,134 тонн),
- 10.27-нд – 38 вагон (2,218 тонн),
- 10.28-нд – 51 вагон (3,064 тонн),
- 10.29-нд – 77 вагон (4,600 тонн) шатахуун тус тус ачиж, ойрын 2–3 хоногт Монгол Улсын хилээр нэвтрэхээр байна.
УБТЗ-ын 2025.10.31-ний 09:00 цагийн мэдээллээр:
- Сүхбаатар өртөөнд нийт 60 вагон (Аршаант–6, Дархан–7, Эрдэнэт–4, Толгойт–37, УБ–6) байна.
- Толгойт өртөөнд – 22 вагон
- Аршаант өртөөнд – 8 вагон
- Эрдэнэт өртөөнд – 8 вагон
- Улаанбаатар өртөөнд – 6 вагон
- Дархан өртөөнд – 2 вагон
- Сайншанд өртөөнд – 2 вагон тус тус байна.
2025.10.30-ны өдрийн байдлаар “Содмонгол групп” ХХК-ийн агуулахаас УБ хотын 8 ШТС-руу 186 тонн, “Петровис” ХХК-ийн агуулахаас УБ хотын 34 ШТС-руу 287 тонн, “Шунхлай” ХХК-ийн агуулахаас УБ хотын 31 ШТС руу 387 тонн, “Тэс петролиум” ХХК-ийн агуулахаас УБ хотын 24 ШТС руу 353 тонн, “Газ ойл нефть” ХХК-ийн агуулахаас УБ хотын 10 ШТС-руу 141 тонн, “Монсуль” ХХК-ийн агуулахаас 1 ШТС руу 22 тонн, “Синчи ойл” ХХК-ийн агуулахаас 3 ШТС руу 75 тонн, “Тод петолиум” ХХК-ийн 2 ШТС руу 20 тонн, “Нью энержи стар” ХХК болон “Ундарга Увс” ХХК орон нутаг руу 268 тонн тус тус АИ-92 автобензиний орлого буусан.
Дээрх 10 аж ахуйн нэгжүүдийн агуулахаас Улаанбаатар хотын 109 ШТС руу давхцсан тоогоор 1477.3 тонн, орон нутгийн ШТС руу 268 тонн буюу нийт 1,745 тонн АИ-92 автобензин ачигдсан байна
 
                             
                                         
                                             
                     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
    
Сэтгэгдэл үлдээх