Өнөөдөр Улаанбаатар өдөртөө 10 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн барууун хойд хэсгээр цас орж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхитай байна.

2025 оны арванхоёрдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх