Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2025 оны арванхоёрдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш ялимгүй цас бударна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 11-13 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх