Хагас коксон түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаан 10.30 цагаас эхлэх бөгөөд  хэлэлцэх асуудлууд:

-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/-ийг хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх