Дорноговь аймгийн Айраг сум /аймгийн төвөөс хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг ОБЕГ 2026 оны нэгдүгээр сарын 15-ны 05:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Volvo FM440" загварын зүтгүүрийн ачаа, тээвэрлэж явсан 29 тн бараа шатаж байсныг унтраахаар ажиллаж байна" гэв.
ОБЕГ: Дорноговь аймагт ачаа тээвэрлэж явсан зүтгүүр, 29 тн бараа шатаж байсныг унтраахаар ажиллаж байна
Сэтгэгдэл үлдээх