Гаалийн алба хаагч нартай холбоотой хариуцлагын асуудал сүүлийн үед олны анхааралд ороод буй. Тиймдээ ч тус газарт халаа сэлгээ хийж эхэлсэн. Энэ талаар Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Б.Одгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт гаалийн байгууллагын албан хаагчдын хариуцлагын асуудал болон ажлаас түр чөлөөлсөн мэдээллийг хэвлэлээр цацсан.
Тодруулбал, ГЕГ-ын даргын тушаалаар 26 албан хаагчийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэх үндэслэлээр улсын байцаагчийн үүрэгт ажлаас түр чөлөөлсөн. Мөн Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулаад, АТГ-аас өгсөн мэдээллийн дагуу нэг албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан" гэв.
Сэтгэгдэл үлдээх