ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Төмөрбат "Өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж амь насаа алдсан харамсалтай найман тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг 2024 оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан ч энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн хүүхэд залуус өртөж хохирох тохиолдол ихэсч байна. Өөрөөр хэлбэл, энгийн эмийг мансууруулах зорилгоор хэрэглэж, эд эрхтнээ тайруулах, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна.
Сүүлийн есөн жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын 91 орчим хувь нь 13-35 орчим насныхан байна. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдалтай цаашлаад хүн амын удмын сан, ирээдүйд учрах нийтийн аюул юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй дан ганц хууль хяналтын байгууллага тэмцэх биш төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо нэн чухал.
Иргэн бүр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэдээ мэдээлэлтэй байх, хамтдаа сэргийлэх хэрэгцээ шаардлага байгаа" гэв.
Сэтгэгдэл үлдээх