Өнгөрөгч шөнө шатахуун ачсан том тэрэг осолдож, 16 тонн түлш асгарчээ

Хан-Уул дүүргийн 14-р хороонд шатахуун ачсан тээврийн хэрэгсэл осолдож, 16 тонн түлш асгарчээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-нд нийслэлийн ХУД-ийн 14-р хороонд "Beiben North Benz ND-4250" загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл замын хажуу руу унасан осол гарчээ. Яг одоо Хан-Уул дүүргийн хот тохижилт, зам цэвэрлэгээний компанийн ажилтанууд асгарсан түлшийг цэвэрлэх, саармагжуулах ажлыг хийж байна.

Сэтгэгдэл үлдээх