“Улаанбаатарын өвлийн наадам-2026” болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.  Энэхүү арга хэмжээ нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний хороонд болно.

Уг арга хэмжээ нь Монголын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилготой юм.

Наадмын үеэр зохион байгуулагдах тэмцээн, уралдаан:

  • Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсний шагайн Улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Параглайдинг /уулын шүхэр/ Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн
  • Гранд тур (winter cup) аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн

Наадмын үеэр зохион байгуулагдах үзүүлбэр, үйлчилгээ:

  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Монгол Банхар нохой
  • Хоол ундны үйлчилгээ
  • Цана, чарганы үйлчилгээ
  • Урлагийн тоглолт

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчид оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ-аас гэх мэт Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцоно.

Сэтгэгдэл үлдээх