"Монгол шуудан" ХХК-ийн нэр ашигласан хуурамч мессежээс сэрэмжлээрэй!

Сүүлийн өдрүүдэд “Монгол шуудан” ХК-ийн нэрийг ашигласан хуурамч мессэж иргэдийн гар утасны дугаар руу олноор ирж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхаарууллаа. Тодруулбал,  тухайн мессэжээр ирсэн цахим холбоосоор нэвтрэхийг шаардан иргэдийн хувийн мэдээлэл, нууц үг, банкны картын мэдээллийг хууль бусаар олж авч, улмаар фэйсбүүк хаяг болон банкны дансанд нь нэвтэрч залилах гэмт хэрэг үйлдэх тохиолдол нэмэгдэж байгаа аж.

Дээрх төрлийн хуурамч мессэж нь ихэвчлэн “Илгээмж саатсан”, “Хаяг баталгаажуулна уу”, “Төлбөр төлж, илгээмжээ авна уу” гэх агуулгатай бөгөөд албан ёсны бус цахим холбоос агуулсан байдаг.

Иймд

  • Үл таних дугаараас ирсэн мессэж дэх холбоос дээр дарж нэвтрэхгүй байх,
  • Регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байх,
  • “Монгол шуудан” ХК болон бусад байгууллагууд мессэжээр дамжуулан нууц мэдээлэл шаарддаггүй болохыг анхаарууллаа. 

Сэтгэгдэл үлдээх