Ковидын вакцин нь удаан хугацааны хамгаалалт үүсгэж чаддаг уу

АНУ-ын  Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс өндөр эрсдэлтэй насанд хүрэгчдэд вирусийн эсрэг хамгаалалтыг нэмэгдүүлэхийн тулд шинэчилсэн Ковид вакциныг дахин хийлгэхийг зөвлөж байна.

Тус агентлаг 65 болон түүнээс дээш насны болон дархлаа султай хүмүүст эхний тунг хэрэглэснээс хойш зургаан сарын дараа вакцины хоёр дахь тунг хийлгэхийг зөвлөж байна. Өөр ямар ч вакциныг ийм өндөр давтамжтайгаар хийдэггүй ч мэргэжилтнүүд вакцинууд үр дүнгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

 Пенсильванийн их сургуулийн дархлаа судлаач Жон Вэрри “Вакцинаар үүсгэгдсэн дархлаагаа 6-12 сар тутамд нэмэгдүүлэх нь тийм ч муу санаа биш” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх