Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2026 оны гуравдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэмийн дулаанаас 1 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна. 
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна. 
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна. 

Сэтгэгдэл үлдээх