Х.Нямбаатар: Э.Бат-Амгалан гоншигноод байлгүй нэг бол хурлаа зарла үгүй бол хүчирхийллийн аргаар авч болно

Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох хүсэлтэй гэдгээ ил тод илэрхийлсэн. Тэгвэл Х.Нямбаатар дарга энэ талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Э.Бат-Амгалан хурлаа хуралдуулаад нийслэлийн намаа аваач дээ, чаддаг юм бол. Чадахгүй бол тэгмээр байна гэж энэ тэнд очиж дарга нарын үүд сахин анкетаа бариад яваад байж болохгүй. Манай нам өөрийн гэсэн дүрэм журамтай. Хурал зарладаг дүрэмтэй. Би нийслэлийн намын даргаар сонгогдоод нэг жил 10 сар болж байна. Манай намын дүрмээр бол би дөрвөн жилийн хугацаатай намын даргын ажлаа хийгээд, ажлаа дүгнүүлээд дахин хуралдах дүрэмтэй. Намын дарга авах хоёр л үндсэн арга бий. Нэг бол хурлаа зарлуулаад өрсөлдөөд авах, үгүй бол намайг хууль зөрчсөн, хулгай хийсэн гээд хууль хяналтын байгууллагаараа хүчирхийлж байгаад авч болно. Энэ тэнд гоншигноод байлгүй энэ хоёр аргаар авч болно" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх