Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 12-ны өдөр залилах төрлийн 26 гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээр 26 гэмт хэргийн нийт хохирлын хэмжээ 199 сая орчим төгрөгт хүрснийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэв.
Иймд цахим орчин дахь зар, хуурамч линк, вэб сайтаар дамжуулан гарч ирсэн төлбөрийн нэхэмжлэл, зээл урамшуулал, сугалаа, бараа үйлчилгээний саналд болгоомжтой хандаж баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөлөө.
Мөн хувийн мэдээлэл, дансны дугаар, нууц үг болон нэг удаагийн баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх