Энэ оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Бусдад хутгалууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй “О”-г түүний салсан нөхөр болох 35 настай, эрэгтэй “Д” нь хоёр удаа хутгалж, гэмтээсэн нь тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлж байна.
Иргэд Та бүхэн гэр бүлийн болон хувийн харилцаанд үүссэн маргаан, үл ойлголцлыг хүчирхийллээр бус, асуудлыг тайван замаар шийдэж, иргэний үүргээ биелүүлэн гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчиж, бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа эрсдэлтэй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ
Сэтгэгдэл үлдээх