Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна.

2026 оны гуравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -3-8 хэм хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна. 

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх