Улаанбаатар хотын төвд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдийг чиглэсэн зорчих хөдөлгөөн хоногт 209,000 (давхардсан тоогоор) хүрч, хотын захаас төв рүү чиглэсэн төвлөрлийг нэмэгдүүлж, суурьшлын бүсийн нягтаршил, авто замын ачаалал, орчны бохирдолд сөргөөр нөлөөлж байна. Иймээс хотын авто замын ачааллыг бууруулах, орчны бохирдлыг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар иргэд, олон нийтээс санал авч эхэлжээ.
Улаанбаатар хотын төвийн хэсэгт үйл ажиллагаа эрхэлж буй зах, томоохон худалдааны төвүүдээс өдөрт давтагдсан тоогоор 12000 гаруй үйлчлүүлэгчтэйг нь нүүлгэнэ хэмээн санал асуулгад дурджээ.
Сэтгэгдэл үлдээх