Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2026 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6-11 хэм, Завхан-Заг Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 хэм дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 2-4 хэм дулаан байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 3-5 хэм дулаан байна.
Сэтгэгдэл үлдээх